• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Хяналт шинжилгээ, үнэлгээний талаар удирдах ажилтан нарт сургалт зохион байгууллаа

2019-05-24
Хяналт шинжилгээ, үнэлгээний талаар удирдах ажилтан нарт сургалт зохион байгууллаа

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр”-ийн дагуу удирдах ажилтныг чадавхжуулах чиглэлээр Цагдаагийн Ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын  хэлтэстэй хамтран хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудит, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ”Цагдаагийн байгууллагын Захиргааны удирдлагын үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад  алба, нэгж нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын захиргааны удирдлагын тасгийн дарга, ахлах мэргэжилтэн нарын 31 алба хаагч хамрагдлаа.

Байгууллагын үйл ажиллагааг сайжруулж түүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хараат бус, бодитой баталгаа өгөх, зөвлөх үйл ажиллагаа нь дотоод аудит хяналт шинжилгээ бөгөөд сургалтаар системтэй, оновчтой арга барилаар байгууллагын эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын үйл явцыг үнэлэх, сайжруулахад чиглэгдсэн мэдлэг мэдээллийг олголоо.