• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ХДХВ/ДОХ-ТОЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХДХВ/ДОХ-ТОЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ  СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв хамтран “Эрүүл мэндийн яам болон “Глобал сан”-гийн дэмжлэгтэйгээр энэ оны 09 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд “ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллагын үүрэг оролцоо”, “ХДХВ,ДОХ-той холбоотой хүний эрхийн асуудлууд” сэдэвт сургалтыг нйислэлийн улаан загалмайн байранд зохион байгууллаа.

ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндийн нууцыг хамгаалах, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг хангахад цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд баримтлах зарчим, хүний эрхийн олон улсын гэрээ, чиг хандлагны талаар сургалтад оролцогчдод мэдлэг олгохын хамт алба нэгж нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийнгазар хэлтсийн 46 алба хаагчийг хамруулсан ба энэ удаагийн сургалтаар хүнйи эрхийг хүндэтгэж, хамгаалах, хангах төрийн үндсэн чиг үүргийн хүрээнд төрийн алба хаагчид аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байж хувь хүний нууцыг хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа талаар сургалтад оролцогчдоос онцлон хэлж байлаа.