• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ХЗДХ-ИЙН САЛБАРЫН АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ЦДЦ-ИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

2019-09-19
ХЗДХ-ИЙН САЛБАРЫН АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ЦДЦ-ИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд оролцож, иргэдэд 40 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.

Тус үйл ажиллагааны үеэр Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс албаны нохойг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодистэй тэмцэхэд хэрхэн сургаж, ашиглаж байгааг харуулсан албаны нохойн тоглолт, албанд ашиглагдаж байгаа 7 үүлдрийн нохдыг танилцуулж, нохой хэрхэн тэжээх, арчлах, маллах талаар зөвлөгөө өгч, гарын авлагыг тарааж ажиллаа.