• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн сургагч багш нар  “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах мэргэшүүлэх сургалт“-ын “Хууль, эрх зүйн үндэс” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа найман дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс болон орон нутгийн 29 цагдаагийн газар, хэлтсийн 2549 алба хаагчдыг хамруулсан нь үр дүнгээ өгсөн юм.

Энэ удаа Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газартай хамтран тус цагдаагийн газрын 95 алба хаагчдад “Цагдаагийн алба хаагчаас биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл, журам /дадлага/”,  “Буудлага үйлдэх үеийн дадлага, сургуулилт” сэдэвт сургалтуудыг 2019 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион  байгууллаа.

     Тус аймаг дахь цагдаагийн газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Цагдаагийн алба хаагчийг биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах журам батлах тухай” А/145 дугаар тушаал, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Галт зэвсэг хадгалах, хамгаалах, бүртгэх, биедээ авч явах, олгох журам батлах тухай” А/208 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж бүх алба хаагчдаа бүрэн хамруулаад байна.

Сургалтад амжилттай хамрагдсан Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчиддаа амжилт хүсье.