• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ" ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2019-09-26

“Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээт харуул, хамгаалалтын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай”  Б/586 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор “Гэрээт харуул, хамгаалалтын ажилтан бэлтгэх” сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд тус төвд зохион байгуулж эхэллээ.

 

Аж ахуйн нэгж, байгууллагын гэрээт харуул хамгаалалтын ажилтан, иргэд тус сургалтад хамрагдсанаар гэрээт харуул, хамгаалалтын ажилтны чиг үүргийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн талаар зохих ойлголт, мэдлэгтэй болж, хууль тогтоомжийн хүрээнд албадлага хэрэглэх, нэг бүрийн тусгай хэрэгсэл, биеийн хүч, галт зэвсэг хэрэглэх ур чадварыг эзэмших юм.

Сургалтын талаарх мэдээллийг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Surgalt.police.gov.mn вэб сайт, “Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв”  page хуудас болон 95147102, 93024600, 88585859 дугаарын утсаар авна уу.