• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2019” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

“ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2019” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд хэсгийн байцаагч нарын мэдлэг ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, албандаа хандах хандлага, албаны үнэлэмжийг дээшлүүлэх, ажил мэргэжлийн шилдэг алба хаагчийг шалгаруулах зорилготой юм.

“Хэсгийн байцаагч-2019” тэмцээнийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас энэ 10 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Ийнхүү тэмцээний нээлт өнөөдөр /2019.10.03/ Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд боллоо. Нээлтэд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Отгонбаяр, мөн албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Д.Цогтбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсээс тус бүр нэг алба хаагч, нийт 37 хэсгийн байцаагч оролцож, хууль эрх зүйн мэдлэг, гадаад хэлний мэдлэг, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах ур чадвар, компьютерийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт гэсэн төрлүүдээр өрсөлдөх юм.

Тэмцээнд оролцож буй алба хаагч нартаа амжилт хүсье.