• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Хариуцлагатай алба хаагчийн хүүхэд” арга хэмжээ

Хариуцлагатай алба хаагчийн хүүхэд” арга хэмжээ

Арга хэмжээний үеэр Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, бие хамгаалах урлагийн үзүүлэх тоглолт, хэргийн газрын хиймэл орчин, цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ашиглаж байгаа галт зэвсэг, тусгай техник хэрэгсэл, үе үеийн албаны дүрэмт хувцас зэргийг хүүхэд, багачуудад сонирхуулж, тус төвөөс зохион байгуулдаг сургалтын талаарх мэдээллийг танилцууллаа.

Мөн гэмт хэрэг гарсан тохиолдолд хэргийн газрын үзлэгийг мөрдөгч нар хэрхэн хийж байгаа болон гэмт хэрэгтэй тэмцэх ажилд албаны нохойг хэрхэн ашигладаг талаар мэргэшсэн алба хаагч, сургагч багш нар тусгай хөтөлбөр бэлтгэн сонирхуулсан юм.

Дээрх арга хэмжээ нь байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан, хүүхэд, багачуудад цэрэг, эх оронч үзлийг төлөвшүүлсэн, ирээдүйд цагдаагийн байгууллагад ажиллах хүсэл, эрмэлзлийг төрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ боллоо.