• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“СУРГАГЧ БАГШИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020-11-02
“СУРГАГЧ БАГШИЙГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ ДАВТАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэ удаагийн чадавхжуулах сургалт нь дэлхий нийтэд багийн ажиллагааны шинэ хандлага болон хөгжиж буй тоглоом, оролцооны аргаар гишүүд нэгнээ илүү танин, бүтээлч сэтгэлгээ, эерэг хандлага, багаар ажиллах чадварыг хөгжүүлж, хамт олныг идэвхжүүлэн уур амьсгалыг нэгтгэдэг “үйлдэн суралцах” олон улсын сургалтын арга, хэлбэрийг ашигласнаараа онцлог байв

 

Сургалтад алба, нэгжийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, сургагч багш нар хамрагдсан бөгөөд дээрх сургалтад хамрагдсанаар багаар ажиллах, хамт олны дунд эерэг, дулаан харилцаа бий болгох, бусдад өөрийгөө таниулах, өөртөө итгэлтэй байх зэрэг чадвар, дадал эзэмшиж чадсан, шинэлэг сургалт болсон юм.