• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ХАРУУЛ ХАМГААЛАТЫН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ТАЛААР

 Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээт харуул, хамгаалалтын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай”  Б/586 дугаар тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь “Гэрээт харуул, хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалт”-ыг батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу 21 хоногийн хугацаатайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Сургалт нь танхимын 14, дадлагажуулах 7 буюу нийт 21 хоногийн 120 цагийн сургалт явагдана. Үүнд:

  1. Хууль, эрх зүй, хүний эрхийн мэдлэг олгох, хамгаалалтын үүрэг гүйцэтгэх аргад сургах;
  2. Харилцааны соёл;
  3. Биеийн хүч хэрэглэх;
  4. Буудлага үйлдэх үеийн дадлага, сургуулилт;
  5. Холбооны хэрэгсэл ашиглах;
  6. Хамгаалах тусгай хэрэгсэл болон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас өмсөж хэрэглэх;
  7. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх;
  8. Аюулгүй байдлаа хангах, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах гэх мэт

Сургалтад хамрагдах иргэдийн бүрдүүлэх материал: Үүнд:

  1. Анкет / 3*4 чээж зургийг анкет дээр наах/;
  2. Байгууллагын хүсэлт /Иргэдийг суралцуулах тухай/ ;
  3. Эрүүл мэндийн хуудас;
  4. Оршин суугаа газрын тодорхойлолт;
  5. Иргэний үнэмлэхийн хуулбар; /20 насанд хүрсэн байх/
  6.  Ял шийтгэлийн лавлагаа
  7.  Сургалтад хамрагдах иргэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан сургалтын төлбөр болох 199260 төгрөгийг Төрийн сангийн 100900012047 тоот дансанд тушаасан баримтыг эх хувиар хавсаргах зэрэг болно.

/Гэрээт харуул хамгаалалтын байгууллага, эсвэл суралцагч өөрөө төлбөрийг хариуцна./

      Сургалтад хамрагдсан иргэн дараах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ. Үүнд:

  • Гэрээт харуул, хамгаалалтын ажилтны чиг үүргийг хэрэгжүүлэх хууль тогтоомж, тэдгээрийг зөв хэрэглэх чадварыг;
  • Хүний эрх, эрх чөлөөний тухай үндсэн ойлголтуудыг судалж, ойлголттой болох, хууль тогтоомжийн хүрээнд албадлага хэрэглэх, хүний эрхийг хориглох, хязгаарлах үндэслэл, журмын талаар мэдлэгтэй, албадлагыг зөв хэрэглэх дадлага, чадварыг;
  • Нэг бүрийн тусгай хэрэгсэл, биеийн хүч, галт зэвсэг хэрэглэх хууль зүйн үндэслэл, журмын талаарх мэдлэг, хэрэглэх ур чадварыг;
  • Харилцааны тухайн нөхцөл байдлыг түргэн хугацаанд зөв үнэлж харилцааны арга, тактикийн сонголтыг хийх чадвар, гэрээт харуул хамгаалалтын ажилтны үүргийг гүйцэтгэх сэтгэл зүйн бэлтгэлтэй, зөв хандлагыг;
  • Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах онол, арга зүйн зохих мэдлэг, түүнийгээ хэрэгжүүлэх чадварыг ;
  • Газар зүйн байдал, цаг агаарт дасан зохицох, тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүн амын зан заншлыг хүндэтгэж, хамтран ажиллах арга зүйг ;