• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ХЭЛТСИЙН НОХОЙ ХӨТЛӨГЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

2019-07-25
ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ХЭЛТСИЙН НОХОЙ ХӨТЛӨГЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газар, хэлтсийн нохой хөтлөгчдөд зориулсан мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр дадлагажуулах, албаны нохойн хүчин чадлыг сэргээх, давтан сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд энэ оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад Булган, Баянхонгор, Завхан, Баян-Өлгий, Өмнөговь, Дорноговь, Увс, Ховд, Дархан, Орхон, Говь-Алтай, Хэнтий зэрэг 12 аймаг дахь цагдаагийн газрын нохой хөтлөгч нар хамрагдлаа.

Сургалтыг хээрийн дадлага, гэмт хэргийн газарт албаны нохойг ашиглах техник, арга зүй гэсэн төлөвлөгөөний дагуу хээрийн сургалтыг “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт энэ оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 21-ний өдрүүдэд батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион явуулсан бол гэмт хэргийн газарт албаны нохой ашиглах техник арга зүйн сургалтыг гэмт хэргийн гаралт ихтэй Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дээр албаны нохойтой мөрдлөг, сонгон ололт, самнан нэгжлэг зэрэг сургалтуудыг өдөр, шөнийн цагуудаар хийлгэн гэмт хэргийн газарт албаны нохой ашиглахдаа анхаарах асуудлуудыг практик байдлаар зааж сургасан байна.

Сургалтад хамрагдсан алба хаагчдаас сургалтын үр дүнг тооцох төгсөлтийн шалгалтыг авч, гэрчилгээ гардуулах арга хэмжээг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд энэ оны 07 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Төгсөлтийн арга хэмжээнд  Онцгой байдлын ерөнхий газрын Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлаг оролцож, төгсөгчдөд ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.