• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Сургалтын хэлтэс

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтэс нь Сургалт дадлагын төвийн Сургалтын хэлтэс нэртэйгээр 2014 онд Хууль эрх зүйн  салбарын  шинэчлэлийн хүрээнд  Монгол Улсын, Улсын Их Хурлаар батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 59, 226 дугаар тушаалаар анх байгуулагдсан.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/180 дугаартай тушаалаар Сургалтын төвийн Сургалтын хэлтэс, мөн даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/24 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтэс болж тус тус нэршил  өөрчлөгдөн шинэчлэн батлагдаж, хэлтсийн дарга-1, арга зүйч-ахлах мэргэжилтэн 1, чиглэлийн ахлах мэргэжилтэн 3,  ахлах сэтгэл зүйч 1, нийт 6 офицер орон тоотой үйл ажиллагаа явуулж байна.

Тус хэлтэс нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг удирдлага болгон цагдаагийн алба хаагчдыг богино хугацаанд сургаж, дадлагажуулах, ур чадварыг дээшлүүлэх, алба хаагчдын сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх, сургалтыг шинэлэг арга, хэлбэрээр явуулахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. 

Мөн Галт зэвсгийн тухай хууль, Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагаа”, “ Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх”, “Олон нийтийн цагдаагийн ажилтан бэлтгэх” зэрэг иргэдрүү чиглэсэн сургалтуудыг явуулж байна.