• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
Мэдээ мэдээлэл
Шүүлт:
-аас
хүртэл
ГАЛТ
ГАЛТ ЗЭВСЭГ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Галт зэвсгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын А/205 дугаар тушаалаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагын галт зэвсгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 47.925 галт зэвсэг бүртгэлтэйгээс нэгдсэн арга хэмжээний хугацаанд 44.341 галт зэвсэг тооллогод хамрагдаж, улсын хэмжээнд 92.5 хувьтай явагдаж байна.
2019-11-21
ХЭРЭГТНИЙ
ХЭРЭГТНИЙ ХАЛУУН МӨРӨӨР МӨШГӨДӨГ Х.БАРЬМИД, МАК ХОЁР
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хашаанд зоригт Русланы сүрлэг хөшөө байрладаг. Тэр бол Монголын цагдаагийн байгууллагын Эрэлч нохойн албанд 10 жил зүтгэсэн орос овчарка. Түүний эзэн, цагдаагийн дэд хурандаа Г.Нэргүй нохойн анхны төлөөлөгчийн нэг байсан бөгөөд тэдний байгуулсан гавьяа энэ албанд домог болон түгсний илрэл нь уг хөшөө аж.
2019-11-20
СААТУУЛАХ
СААТУУЛАХ БАЙРНЫ ЭМЧ НАРЫН УР ЧАДВАРЫГ АХИУЛАХАХАД ЧИГЛЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/135 дугаар тушаалаар баталсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх “Эмчийн ёс зүй”, “Эмийн зохистой хэрэглээ”, “Амилуулах суурь болон лавшруулах тусламж” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран тус төвд энэ оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2019-11-16
ДУНДГОВЬ
ДУНДГОВЬ АЙМАГТ ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХАМГААЛАХ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/105 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу сургалтыг иргэдэд ойртуулж Дундговь аймагт  энэ оны 11 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд сургалт  зохион байгууллаа.
2019-11-15
"ШИЛДЭГ
"ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2019" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит Цагдаагийн байгууллагын "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" тэмцээнийг энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн уламжлал ёсоор Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын А/242 дугаар тушаалаар Цагдаагийн түр хүрээ байгуулагдлаа.
2019-11-06
“ЗӨВ
“ЗӨВ ХЭВШИЛ ХАНДЛАГА-2" АЯНЫ ХҮРЭЭНД “ХАЙРААР БОЛЗЪЁ” ЦУВРАЛ СУРГАЛТЫГ ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН НӨХӨРЛӨЛ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс 2019 онд Байгууллагын соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 1.1.2, 3.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх, “Зөв хэвшил хандлага-2" аяны хүрээнд алба хаагчдын гэр бүлийн харилцаа, хандлагыг эерэгжүүлэх, гэр бүлд оролцох оролцоог нэмэгдүүлж ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлөх зорилготойгоор “Хайраар болзъё” 3 удаагийн цуврал сургалтыг Цэргийн нөхөрлөл төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөж, эхний удаагийн сургалтыг “Хайрын таван хэл” сэдвээр энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10.00-13.40 цагийн хооронд “Somang” плаза дээр зохион байгууллаа.
2019-11-06
"ШИЛДЭГ
"ШИЛДЭГ АЛБАНЫ НОХОЙ 2019" ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн  Эрэлч нохойн албаны түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох арга тактикыг сайжруулах зорилгоор “Нэргүй сан”-тай хамтран “Шилдэг албаны нохой-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болон цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит алдрын булангийн нээлтийн арга хэмжээ энэ оны 10 дугаар сарын 25-ны өдөр  Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.
2019-10-28
"ГЭРЭЭТ
"ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН БЭЛТГЭХ” СУРГАЛТЫН  ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны “Гэрээт харуул, хамгаалалтын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Б/586 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд тус төвд явагдсан  “Гэрээт харуул, хамгаалалтын ажилтан бэлтгэх” сургалтын төгсөлтийн арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж, сургалтад амжилттай дүн үзүүлсэн 30 иргэнд гэрчилгээ гардууллаа.
2019-10-21
"ГАЛТ
"ГАЛТ ЗЭВСЭГ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ПРАКТИК” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран  "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын галт зэвсэг, хийн буу, амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч хий болон бусад тусгай хэрэгсэл хэрэглэх практик” сэдэвт сургалтыг өнөөдөр /2019.10.18/ Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газартай хамтран зохион байгууллаа.
2019-10-19
МОНГОЛЫН
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ, ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН МУЗЕЙГ ҮЗЭЖ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЪЯА 409 ДҮГЭЭР ХААЛТТАЙ ХОРИХ АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.
“Зөв хэвшил, хандлага II” аян, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 39 алба хаагч энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр Монгол нутаг дахь эртний хүмүүсийн аж амьдралын хөгжил, монголчуудын түүх, өв соёл, уламжлал, орчин цагийн цагдаагийн байгууллагын үүсэл, хөгжил, дэвшлийн талаар танин мэдэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монголын Үндэсний Музей, Цагдаагийн байгууллагын музей, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 409 дүгээр хаалттай хорих ангийн цагдан хорих, баривчлах болон хорих ял эдлүүлэх үйл ажиллагааны харуул, хамгаалалт, алба хаагчийн мэргэшүүлэх сургалт, соён гэгээрүүлэх ажил, түүхэн замналын музейг үзэж сонирхон, салбар нэгжийг түшиглэсэн гар урлал, модон эдлэл, гутал, давуу, эсгий, сүлжмэлийн үйлдвэрлэл болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл явцтай танилцлаа.
2019-10-17
ДОРНОГОВЬ
ДОРНОГОВЬ АЙМАГТ ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХАМГААЛАХ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/105 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу сургалтыг иргэдэд ойртуулж Дорноговь  аймгийн цагдаагийн газрын танхимд энэ оны 10 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
2019-10-17
ЗАСГИЙН
ЗАСГИЙН ГАЗРЫН 2019 ОНЫ 37, 38 ДУГААР ТОГТООЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГЫН 2019 ОНЫ 47 ДУГААР ТУШААЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хууль,  төрийн жинхэнэ алба хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөний загвар, биелэлтийг тайлагнах, үнэлэх, аргачлал, тайлангийн загвар, алба хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшинг үнэлэх талаар, энэ оны 10 дугаар сарын 14-ны өдөр сургалт зохион байгууллаа.
2019-10-17
МЭДЭЭЛЭЛ,
МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Мэдээлэл, дүн шинжилгээний , шуурхай удирдлагын албаны чиглэлээр “Шуурхай албаны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа” сэдэвт сургалт энэ оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 18-ны өдрийг хүртлэх хугацаанд сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна.
2019-10-16
“ЗӨВ
“ЗӨВ ХЭВШИЛ ХАНДЛАГА-II” АЯНЫ ХҮРЭЭНД ТӨВИЙН 2019 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
"Эрүүл цагдаа”, “Зөв хэвшил хандлага-II” аяны хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн алба хаагчдын бие бялдрын түвшинг дээшлүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 10дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
2019-10-11
ЦАГДАА,
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ “ЗӨВ ХЭВШИЛ ХАНДЛАГА-II” АЯНЫ НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Зөв хэвшил хандлага-II” 90 хоногийн аяны нээлтийн ажиллагааг зохион байгуулав.
2019-10-10
“ЭРҮҮЛ
“ЭРҮҮЛ ЦАГДАА” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД “НАМАР-ЭРҮҮЛ ЦАГДАА” СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдын баталсан “Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын дунд зохион явуулах спорт явган аяллын” удирдамжийн дагуу алба хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, спорт явган аяллыг хөгжүүлэх, амралт чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор Богд-хан уулын баруун ширээт оргил руу явган аялалд Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчид, Хэвлэл мэдээллийн төв, зэрэг алба нэгжүүдтэй хамтран 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус төвийн 38 алба хаагчид явган аялалд оролцлоо.
2019-10-07
"GSDAM
"GSDAM OG SHOW NOMADKRAFT CUP" ГЕРМАН ХОНЬЧ НОХОЙН ГӨЛГӨН НОХДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АЛБАНЫ НОХОД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
"Монголын герман хоньч нохойн холбоо"-ноос 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан "GSDAM OG SHOW NOMADKRAFT CUP" тэмцээний 6-9 сартай гөлгөн нохойн ангилалд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн үржлийн хэсэгт бойжиж буй "Мики", "Мустанг" дуудлагатай нохойтой оролцож, Герман хоньч нохойн үүлдэрлэг байдал, биеийн стандарт хэмжээ, өнгө үзэмж, арчилгаа, нийгэмшсэн байдал зэргийг харгалзан тус тэмцээний шүүгчдын баг Олон улсын спорт нохойн нормативын дагуу оноо өгч байр эзлүүлэхэд ангилал тус бүрдээ 2 дугаар байранд шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдсан амжилт үзүүллээ.
2019-10-07
"ОЛОН
"ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ" СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын захиалгаар “Олон нийтийн цагдаа бэлтгэх” сургалтыг энэ оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 21 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж эхэллээ.
2019-10-07
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН.
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН.
2019-10-05