• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-10-16
МЭДЭЭЛЭЛ, ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН  АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Мэдээлэл, дүн шинжилгээний , шуурхай удирдлагын албаны чиглэлээр “Шуурхай албаны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа” сэдэвт сургалт энэ оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 18-ны өдрийг хүртлэх хугацаанд сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна.

Жижүүрийн алба хаагчид нь ажлын шаардлагаар иргэдтэй нүүр тулж харилцан тэднээс ирж буй  гомдол мэдээлэл, гэмт хэргийн дуудлагыг хүлээн авч ажилладаг тэдний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажлын зохион байгуулалтыг сайжруулах, практикт гарч буй хүндрэл бэрхшээлийг оновчтой байдлаар хэрхэн шийдвэрлэх  болон алба хаагчдын гаргадаг нийтлэг алдаа дутагдал анхаарах асуудлын талаар хичээл сургалтуудыг орууллаа.

Сургалтанд төв, орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн алба хаагчид хамрагдаж, амжилттай зохион байгуулагдаж байна.