• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН БЭЛТГЭХ” СУРГАЛТЫН  ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-10-21

     “Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны “Гэрээт харуул, хамгаалалтын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай” Б/586 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор энэ оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд тус төвд явагдсан  “Гэрээт харуул, хамгаалалтын ажилтан бэлтгэх” сургалтын төгсөлтийн арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж, сургалтад амжилттай дүн үзүүлсэн 30 иргэнд гэрчилгээ гардууллаа.

Төгсөлтийн арга хэмжээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн удирдлагууд оролцож, төгсөгчдөд хандан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах талаар үг хэлж, амжилт хүсэн Хилийн 0151 дүгээр ангийн алба хаагчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

           Гэрчилгээ гардан авсан иргэд нь гэрээт харуул, хамгаалалтын ажилтны чиг үүргийг хэрэгжүүлэх хууль тогтоомжийн талаар зохих ойлголт, мэдлэгтэй болж, хууль тогтоомжийн хүрээнд албадлага хэрэглэх, нэг бүрийн тусгай хэрэгсэл, биеийн хүч, галт зэвсэг хэрэглэх ур чадварыг эзэмшин төгсөж байна.

          Сургалтын талаарх мэдээллийг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Surgalt.police.gov.mn вэб сайт, “Цагдаа, доотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв”  page хуудас болон 95147102, 93024600, 88585859 дугаарын утсаар авна уу.