• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ЗӨВ ХЭВШИЛ ХАНДЛАГА-2" АЯНЫ ХҮРЭЭНД “ХАЙРААР БОЛЗЪЁ” ЦУВРАЛ СУРГАЛТЫГ ЦЭРЭГ, ЦАГДААГИЙН НӨХӨРЛӨЛ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ЗӨВ ХЭВШИЛ ХАНДЛАГА-2

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс 2019 онд Байгууллагын соёлын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний  1.1.2, 3.2.3 дахь заалтыг хэрэгжүүлэх, “Зөв хэвшил хандлага-2" аяны хүрээнд алба хаагчдын гэр бүлийн харилцаа, хандлагыг эерэгжүүлэх, гэр бүлд оролцох оролцоог нэмэгдүүлж ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлөх зорилготойгоор “Хайраар болзъё” 3 удаагийн  цуврал сургалтыг Цэргийн нөхөрлөл төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулахаар төлөвлөж, эхний удаагийн сургалтыг “Хайрын таван хэл” сэдвээр энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 10.00-13.40 цагийн хооронд “Somang” плазад зохион байгууллаа.

Сургалтыг Цэргийн нөхөрлөл төрийн бус байгууллагын албан ёсны эрх бүхий сургагч багш Д.Төгөлдөр, Б.Элбэгзаяа нар удирдан явуулсан бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 10 хос, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн 7 хос, нийт 17 хос оролцож бодит жишээ, дасгал, кейс дээр тулгуурлан гэр бүлийн харилцаа, харилцан ойлголцол, ханийгаа ойлгохын тулд өөрийнх нь хэлээр хэрхэн ярилцах, гэрлэсний дараах хайрын талаарх ойлголт, мэдлэгийг олж авлаа.

Сургалтанд хамрагдсан хосууддаа цаашдын ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье.