• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Тусгаарлах өрөө”-г шинээр бий болгов.

2020-03-11
“Тусгаарлах өрөө”-г шинээр бий болгов.

          Дэлхийн олон улсад шинэ төрлийн Covid-19 коронавирусийн тархалт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хүн амыг болзошгүй аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2020 оны А/52, 59, 64 дүгээр тушаалаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна.

       Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв нь Covid-19 коронавирусээс урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сахиулах, өрөө, тасалгаанд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ажил цуглах, тарах үед алба хаагчдын биеийн халууныг хэмжих, даралт үзэх, гарыг ариутгах зэрэг арга хэмжээг зохион байгуулж, дархлааг дэмжих нэмэлт бүтээгдэхүүнээр үйлчилж байна.

        Мөн алба хаагч, ажилтнаас гадна ирсэн иргэдээс сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд бусад алба хаагчдад халдвар тарахаас сэргийлж “Тусгаарлах өрөө”-г шинээр тохижуулан ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, санамж зөвлөгөө, даралт, биеийн халуун хэмжих багаж, амилуулах төхөөрөмж, бусад анхан шатны эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэрэгслийг байршуулан тохижуулж, жижүүрийн байранд яаралтай түргэн тусламжийн утасны жагсаалтыг байршуулав.

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ