• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Талархал

2020-12-31
Талархал

       Энэ оны 12 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэ ажил үүргээ гүйцэтгэж явах зуур гэрт нь гал гарч, байшин нь бүрэн шатсан харамсалтай явдал тохиолдсон билээ.

       Иймд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн хамт олон “Сэтгэлийн дэм” сайн үйлсийн аяныг эхлүүлсэн бөгөөд тус төвөөс цагдаагийн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэд хамт олны сэтгэлийн хандиваар цуглуулсан мөнгөн тусламжийг хүргүүлсэн билээ. Тус дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс, цагдаагийн ахлах Ц.Чулуун-Эрдэнээс тус төвийн алба хаагчдад "Талархал" ирүүлсэнд төвийн даргын зөвлөлийн гишүүд болон хамт олноос баярлаж байгаагаа илэрхийлж, та бүхэндээ эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөё.