• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ЦАХИМ СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ

2021-02-01
“ҮНДЭСНИЙ БИЧГИЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ ЦАХИМ СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг баталсан бөгөөд  зарлиг, хөтөлбөрийн зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад чиглэгдсэн.

 

Дээрх зарлиг, тогтоолоор Цагдаагийн төв байгууллагын хүлээсэн “Алба хаагчдад үндэсний бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх хуулиар олгогдсон эрх, боломж нөхцлийг хангах” үүргийг хэрэгжүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2021 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр”-т анх удаа “Үндэсний бичгийн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг тусган, энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж эхлээд байна.

 

Цахим сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 57 нэгжийн 100 гаруй алба хаагчид хамрагдаж байна.

 

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ