• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН ЗАРЛИГААР “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНАГДЛАА

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧИЙН ЗАРЛИГААР “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар зарлигаар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн жолооч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбаатар, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Шинэ-Идэр сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн сургагч ахлагч П.Хатанбаатар нар хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, иргэд, олон нийтийн амар тайван амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, өргөсөн тангарагтаа үнэнч байж өнөөдөр /2021.02.08/ “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдлаа.Цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбаатар, цагдаагийн сургагч ахлагч П.Хатанбаатар нар нь цагдаагийн байгууллагад 19 дэх жил ажиллаж байгаа юм.

“Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдсан алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд болон зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зүйл гардууллаа.

Шагнагдсан алба хаагчдынхаа цаашдын ажил, хөдөлмөрт өндөр ажилт хүсье.