• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“АМАР БАЙНА УУ ТА” ТАНИН МЭДЭХҮЙН СУРГАЛТ, ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-11-30
“АМАР БАЙНА УУ ТА”  ТАНИН МЭДЭХҮЙН  СУРГАЛТ, ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Алба хаагчдад зан заншлын хэм хэмжээ, өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилгоор “Амар байна уу та” танин мэдэхүйн сургалт, тэмцээнийг 2023.02.27-ны өдөр батлагдсан удирдамж, төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулсан.

Сургалт, тэмцээн нь хөгжөөн дэмжигч, асуулт хариулт, хамгийн шилдэг дээлтэй эрэгтэй болон эмэгтэй алба хаагч шалгаруулах гэсэн 3 үндсэн төрлөөс бүрдсэн ба 56 оноогоор “Шонхор” баг, 59 оноогоор “Билэгдэл” баг, 61 оноогоор “Хүннү” баг, хамгийн шилдэг, иж бүрэн монгол үндэсний дээл өмссөн эрэгтэй алба хаагчаар нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Шинэбаяр, эмэгтэй алба хаагчаар чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ариунаа нар тус тус шалгарсан.

Энэ удаагийн тэмцээн нь танин мэдэхүйн сургалтын хэв шинжийг агуулсан, мэдлэгжүүлсэн байдлаараа онцлог байлаа.