• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Цагдаа-зохицуулагчийг чадавхжуулах нь” сургалтыг зохион байгууллаа.

2023-11-30
“Цагдаа-зохицуулагчийг чадавхжуулах нь” сургалтыг зохион байгууллаа.

Тээврийн цагдаагийн албаны харьяа нэгж, төв орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн цагдаа-зохицуулагчаар шинээр томилогдсон 32 алба хаагчдад албандаа дасан зохицох мэдлэг, ур чадвар олгох дадлагад тулгуурласан “Цагдаа-зохицуулагчийг чадавхжуулах нь” сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 13,14-ний өдрүүдэд цахим болон танхим хэлбэрээр зохион байгууллаа.

Уг сургалт нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг замын хөдөлгөөнийг зохицуулах, зөрчил илрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах дадал чадварыг олгоход чиглэгдсэн болно.