• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-11-30
АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНААС СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

АНУ-ын Төрийн департаментын Мансууруулах бодис хууль сахиулах асуудал эрхэлсэн Олон Улсын товчооны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан төлөөлөгч Маттью Киллиан, АНУ-ын Төрийн департментын Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн Олон Улсын товчооны хөтөлбөрийн зохицуулагч Ц.Эрдэнэхишиг, Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч П.Баянзул нарын бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид энэ оны 07 дугаар сарын 06-ны өдөр тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын албаны болон давтан, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Цаашид цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадварлаг мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор сургагч багшийг чадавхжуулах, албаны нохой сургах чиглэлээр дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.