• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ЦАГДАА”, “ЦАГДАА ЖОЛООЧ”, “ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023-11-30
“ЦАГДАА”, “ЦАГДАА ЖОЛООЧ”, “ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2023 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны А/146 дугаар тушаалаар “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалт зохион байгуулагдаж, шалгалтад тэнцсэн сонсогч нарт мэргэжлийн үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээ энэ оны 07 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа. Төгсөлтийн арга хэмжээнд Цагдаагийн Ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнх-Эрдэнэ, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, мөн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Даваасүрэн, болон Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн алба хаагчид, “Мэргэжлийн үнэмлэх” гардан авах сонсогчид, “Сүлд” чуулгын уран бүтээлчид, эцэг эх, ар гэрийн төлөөлөл тус тус оролцлоо.