• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөгжүүлэлтийн анхан шатны сургалт

2023-12-13
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөгжүүлэлтийн анхан шатны сургалт

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны А/46 дугаар тушаалын дагуу 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монголын нисгэгчгүй нисэх төхөөрөмж хөгжүүлэлтийн холбоотой хамтран “Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн анхан шатны мэдлэг олгох” сургалтыг  амжилттай зохион байгууллаа.

Сургалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний алба, газар, хэлтсийн 36 алба хаагч хамрагдсан юм.

Энэхүү сургалтаар алба хаагчдад дроны радио давтамжийн хэрэглээ, бүтэц ажиллагааны зарчим зэрэг сэдвийн хүрээнд онол, дадлагагын мэдлэг олгосон юм.

Мөн албаны хэрэгцээнд ашиглаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдээр дадлагын болон дроны симуляторын программ ашиглан танхимын нислэг хийж туршлаа.

Алба хаагчид сургалтад хамрагдсаны үр дүнд бүртгэлгүй дроныг хэрхэн илрүүлэх, орчин үеийн техник технологийн хөгжил дэвшлийн талаар мэдээлэл авсан юм.