• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

АЛБА ХААГЧ-ТАНЫ ТӨЛӨӨ АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2024-04-18
АЛБА ХААГЧ-ТАНЫ ТӨЛӨӨ АЯНЫ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс “Алба хаагч-таны төлөө” аяныг зохион байгуулах төлөвлөгөөг Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар батлуулж, аяны зорилго, зорилтыг алба хаагч, ажилтан нарт сурталчлан таниулах зорилгоор нээлтийн арга хэмжээг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээний үеэр аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 2.5 дахь заалт алба хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, албандаа хандах хандлагыг эерэгжүүлэх, ярих урлаг, харилцааны соёлыг дээшлүүлэх талаар арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Б.Энхбат, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Долгорсүрэн, тус төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул нар мэдээлэл хийж, өөрсдийн амьдралын явцад олж авсан мэдлэг, туршлага, албаараа бахархах, хүндэтгэх, оюунлаг байхын ач холбогдол, арга замын талаар ярилцаж, зөвлөгөө, сургамжаа өгсөн уулзалт боллоо.

Зөвлөгөө, сургамжаа харамжгүй өгсөн хурандаа нарыг маань Монголын цагдаагийн босоо цагаан хийморь мөнхөд ивээж байх болтугай.