• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

2015 оны эхний хагас жилд зохион байгуулагдсан сургалтын үр дүнгийн уулзалт, ярилцлага боллоо.

2015-04-13
2015 оны эхний хагас жилд зохион байгуулагдсан сургалтын үр дүнгийн уулзалт, ярилцлага боллоо.

     

          Тус төвөөс "Цагдаагийн байгууллагын 2015 оны  сургалтын  төлөвлөгөө"-ний дагуу 2015 оны эхний хагас жилд зохион байгуулагдсан мэргэшүүлэх, давтан болон ур чадварын сургалтын үр дүн, цаашид анхаарах асуудлыг танилцуулах, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх  талаарх  уулзалт, ярилцлагыг  Улаанбаатар  цагдаагийн хүрээний байгууллага, нэгжийн дарга нарын дунд 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр зохион байгууллаа.

           

          Уулзалт, ярилцлагын эхэнд “Оюуны чадвар” төрийн бус байгууллагатай хамтран "Байгууллагын хөгжил ба хүн" сэдвээр мэдээлэл хийлгэж, Сургалтын төвөөс 2015 оны эхний хагас жилд зохион байгуулсан сургалтын чанар, үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа.

         

            Тус арга хэмжээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний 26 байгууллага, нэгжийн дарга нар оролцож, цагдаагийн алба хаагчдын сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх, сургалтын шинэлэг технологи нэвтрүүлэх талаар харилцан санал, солилцлоо.

        

 

                                          СУРГАЛТЫН ТӨВИЙН СУРГАЛТЫН ХЭЛТЭС