• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ, ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2016-04-21
ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ, ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны б/105 тушаалаар батлагдсан иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу иргэдэд зориулсан галт зэвсгийн сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-ны өдрүүдэд 2 хоногийн хугацаанд зохион байгуулж ажиллаа.

“Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны талаар хууль, эрх зүйн мэдлэг”, “Сэтгэл зүйн бэлтгэл”, “Галын аюулгүй байдлыг хангах, хээрийн нөхцөлд гал унтраах арга тактик”, “Галт зэвсэг хэрэглэсний улмаас бэртэж, гэмтсэн, шархадсан үед эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх чадвар”, “Галт зэвсэгтэй харьцах, түүний аюулгүй байдлыг хангах мэдлэг” сэдвүүдээр хичээл сургалт амжилттай зохион байгуулагдлаа.


Сургалтад 18 иргэн амжилттай хамрагдаж гэрчилгээ гардаж авлаа.