• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

УДИРДАХ АЖИЛТАНЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР “УДИРДАХ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2018-09-20
  УДИРДАХ АЖИЛТАНЫГ ЧАДАВХЖУУЛАХ  ЧИГЛЭЛЭЭР  “УДИРДАХ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН  БАЙГУУЛАГДЛАА.

     Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр”-ийн дагуу удирдах ажилтныг чадавхжуулах чиглэлээр “Удирдах ажилтаны ёс зүй манлайлал” сэдэвт сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 2018 оны 09 дүгээр сарын 19, 20 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

     

     Сургалтад төв, орон нутгийн цагдаагийн 24 газар, хэлтсийн 34 тасаг хэсгийн дарга нар оролцож  удирдах ажилтны манлайлал, ёс зүй, соёл,  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй  болон шинээр  дагаж мөрдөгдөх гэж буй Замын хөдөлгөөний дүрэм зэрэг нийт 8 сэдвээр сургалт орж мэдээлэл өгч ажиллаж байна.