• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

" ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДАЛ "СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2019-03-13

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг хэв журмын офицер, хэсгийн байцаагч нарт зориулан "Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал"сэдэвт мэргэшүүлэх сургалтыг энэ оны 03 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж,төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 28 алба хаагч хамрагдаж байна.   

Сургалтаар шинээр батлагдан хэрэгжиж буй “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ, арга тактик, анхаарах асуудлын талаар цогц мэдлэгийг Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад практик, дадлага хосолсон хэлбэрээр олгохын зэрэгцээ үйл ажиллагаандаа хүний эрхийг хангах , тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчил үйлдэгдэхээс  урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх дадал чадварыг олгож байгаагаараа онцлог болох юм.