• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“ЭРГҮҮЛ ХАРУУЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДЛАА

2019-04-22
           “ЭРГҮҮЛ ХАРУУЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДЛАА

“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг 26 эргүүл, харуулын цагдаа нарт “Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэх, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.

Сургалтыг мэргэшсэн сургагч багш нар явуулж, алба хаагчид эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэхэд анхаарах асуудал, гэмт хэрэг , зөрчлөөс урьдчилан сэргийлэх , таслан зогсоох , иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийг шуурхай шийдвэрлэх, биеийн хүч, техник хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх, биеийн хэлэмж, ёс зүй, соёл зэрэг 24 цагийн багц сургалтад амжилттай хамрагдаж гэрчилгээ гардаж авлаа.