• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-09-14
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газрын “Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу “Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам, Иргэний агаарын тээвэр, авто замын тээврийн хэрэгслийн зорчигч нарт тавих хяналтыг сайжруулж, хар тамхи илрүүлэх, хяналт шалгалтын ажлын хүрээнд тус төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг энэ оны 09 дүгээр сарын 11-12-ны шилжих шөнө зохион байгууллаа. Үзлэг, шалгалтыг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 22-ын товчооны шалган нэвтрүүлэх цэгээр Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Хөвсгөл болон баруун аймгуудаас Улаанбаатар хот руу орж байгаа иргэдийн 170 орчим тээврийн хэрэгслийн ачаа тээшинд, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр  Маршалын гүүр, Хөдөө аж ахуйн их сургуулийн 4 замын уулзвараар зорчиж байгаа иргэдийн 186 орчим тээврийн хэрэгслийн ачаа тээшинд албаны нохдыг ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тээвэрлэж буй эсэхэд үзлэг, шалгалт хийж, 12 иргэнээс шээсний дээж авч тестлэн, иргэдийг энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх мэдээлэл өгч, яриа таниулга хийх ажлыг зохион байгуулан ажиллаа.