• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН АЛБА ХААГЧДАД СТРЕССГҮЙ ӨДӨР ӨДӨРЛӨГ, ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН АЛБА ХААГЧДАД СТРЕССГҮЙ ӨДӨР ӨДӨРЛӨГ, ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, 2019 оны албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу барьж зохицуулах, стрессийг бууруулах аргад суралцаж, стрессийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор, стрессийг бууруулах зорилгоор Дотоодын цэргийн 05 дугаар ангитай хамтран “Стрессгүй өдөр” өдөрлөгийг энэ оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус төвд зохион байгууллаа.

           Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Албаны нохойн сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Энхтайван, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагчийн хүний нөөц, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч, дэд хурандаа  Д.Энхбадрах нар оролцож, Сүлд чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлсэн бол өдөрлөгийн арга хэмжээнд, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Сүлд чуулга, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нийт 56-н алба хаагчид хамрагдлаа.

           Өдөрлөгийн үеэр Нийслэлийн цагдаагийн газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах сэтгэл зүйч цагдаагийн дэд хурандаа Д.Эрдэнэчимэг Улаанбаатар хүрээний 45 байгууллагын 3487 алба хаагчдаас авсан “Сэтгэл санааны байдал, ажлаас халшрах хам шинжийн түвшинг тодорхойлох судалгаа”-ны нэгдсэн дүнг, анхаарах асуудлын талаар танилцуулж, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Сэтгэл зүйн төвийн ахлах багш, профессор, сэтгэл судлалын ухааны доктор Д.Цогзолмаа, сэтгэл судлалын магистр, багш Д.Юмжирмаа нар “Сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулах” вэ?, “Стрессгүй харилцаа-эерэг хандлага” сэдвээр хичээл сургалтыг орж, стрессийн бууруулах арга, дасгалуудыг зааж, алба хаагчдын стрессийн түвшинг тодорхойлж, “Сэтгэл түгшилт” “Сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх нь” – 1,2,3,4 цуврал, “Стресс, уур бухимдлыг намжаах амьсгалын дасгал” зэрэг 440 ширхэг зөвлөмжүүдийг тарааж ажиллаа..