• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ ХУГАЦАА НЬ ДӨХӨЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН “ДАСАН ЗОХИЦОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ ХУГАЦАА НЬ  ДӨХӨЖ БУЙ  АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН “ДАСАН ЗОХИЦОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу цэргийн байнгын тэтгэвэрт гарах хугацаа нь дөхөж буй  алба хаагчдад зориулсан “Дасан зохицох сургалт”-ыг энэ оны 09 дүгээр сарын 19,20-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 

сургалт нь цэргийн байнгын тэтгэвэрт гарах хугацаа нь дөхсөн алба хаагчдыг өөрсдийнх нь хүсэлтэд үндэслэн тэднийг тэтгэвэр тэтгэмжийн талаарх ойлголт мэдлэгийг өгч, хувиараа ажил, хөдөлмөр, бизнес, фермерийн аж ахуй эрхлэхэд нь туслах, ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, энгийн амьдралд дасан зохицоход нь сэтгэл зүйн бэлтгэлийг хангаж, дэмжлэг үзүүлэхэд оршино.

Сургалтыг Сонгино-Хайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Монгол банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн мэргэшсэн сургагч багш  нар хичээл сургалтыг орлоо.