• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ГАЛТ ЗЭВСГИЙН СУРГАЛТ ӨДӨР БҮР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2019-09-26
ГАЛТ ЗЭВСГИЙН СУРГАЛТ ӨДӨР БҮР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэд, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг өдөр бүр зохион байгуулж байна.

Сургалтын талаарх мэдээллийг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Surgalt.police.gov.mn” вэб сайт, “Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв”  page хуудас болон 95147102, 93024600  дугаарын утсаар авна уу.

 

СЭРЭЭЖАВ ХӨХӨӨ галт зэвсэг эзэмших сургалтанд хамрагдах хүсэлтэй байна
2021-04-21 Хариулах