• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО.

2019-12-30
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН  СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ТАЙЛАНГИЙН  ХУРАЛ БОЛЛОО.

Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн 2019 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурал 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болов.

          Тус төвийн “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар Захиргааны удирдлагын хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахмад П.Борхүү, “Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар Албаны нохойн хэлтсийн жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Баасанжав, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”-аар мөн хэлтсийн тогооч Ц.Төгсбаяр нар шалгарч, цом, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнагдсан.

 

          Мөн эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган хамт олноо хошуучлан ажилласан 12 алба хаагчийг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын шагналаар шагнаж урамшуулсан.

           Нийт алба хаагчдад удирдлагын зүгээс баяр хүргэж, урлагийн хэсэгчилсэн тоглолт сонирхуулан, ирэх 2020 онд ажил, амьдрал нь өнө мөнхөд билгүүн төгс, мэлмий тунгалаг, өлмий бат оршиж, энх тунх, амар амгалан, ажил үйлс нь өөдрөг, буян заяа тэгш дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.