• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

2020-07-17
Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

МЭНДЧИЛГЭЭ


        Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа алба хаагч, ажилтан болон та бүхний гэр бүлд тань Монгол Улсад шинэ үеийн Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 99 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

       Тус төв нь Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомж, цагдаагийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг удирдлага болгон цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг богино хугацаанд сургаж, дадлагажуулах, ур чадварыг дээшлүүлэх, алба хаагчдын сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх, сургалтыг шинэлэг арга, хэлбэрээр явуулах, сургагч багш нарыг бэлтгэх, албаны нохойг сургах, сургалтын бодит орчинг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

        Монгол төрийн цагдаагийн сүр хүч, сүлд хийморь өнө мөнхөд мандан бадрах болтугай.

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВ