• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

“Харуулчин” мэргэжил олгох сургалт амжилттай зохион байгуулагдлаа

2022-10-06
“Харуулчин” мэргэжил олгох сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн энэ оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2022 оны давтан мэргэшүүлэх сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Дотоодын цэрэгт хугацаат цэргийн алба хааж байгаа байлдагч нараас сонгон шалгаруулж, “Цагдаа”,  “Харуулчин” мэргэжил олгох сургалтыг зохион байгуулсан бөгөөд цэргийн алба хааж байх хугацаандаа мэргэжил эзэмшүүлж байгаагаараа бусад сургалтаас онцлог  болсон юм.

Сургалтын төгсөлтийн шалгалтад тэнцсэн алба хаагчдад “Гэрчилгээ” гардуулах арга хэмжээг Дотоодын цэргийн штабтай хамтран энэ оны 10 дугаар сарын 05-ны өдөр Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж,  арга хэмжээнд Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, тус төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул,  Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Дугарсүрэн Дотоодын цэргийн 05, 805 дугаар ангийн захирагч болон тус төвийн алба хаагчид оролцож, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.