• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-11-30
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/46 дугаар тушаалаар батлагдсан сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг үндэсний бичгээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх хуулиар олгогдсон эрх, боломж нөхцлийг хангах ажлын хүрээнд Монгол бичгийн сургагч багшийг бэлтгэх сургалтыг “Хөгжлийн чимээ” Төрийн бус байгууллагатай хамтран энэ оны 04 дүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд зохион байгуулж амжилттай суралцсан 17 алба хаагчдад гэрчилгээг гардуулав.