• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

СУРГАЛТЫН БАГ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАА

2019-04-23
                                    СУРГАЛТЫН БАГ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАА

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/105 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн сургалтын баг сургалтыг иргэдэд ойртуулж Говьсүмбэр, Булган, Орхон, Сэлэнгэ аймгуудад энэ оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу танхимийн болон дадлага сургуулилтын хичээл, сургалтыг явуулж, галт зэвсгийн бүтэц, аюулгүй ажиллагаа, сэтгэлзүйн бэлтгэлжилт, хадгалалт хамгаалалт, эмнэлгийн анхны тусламж, ашиглалтын талаарх мэдлэг, ур чадварыг олгож байгаагаараа онцлогтой бөгөөд иргэд ажил төрлийн байдлаас шалтгаалж тэр бүр Улаанбаатар хотод очиж сургалтанд хамрагдаж чадахгүй байгаа хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор тус аймгуудын  цагдаагийн газар, хэлтсүүдийн хүсэлтийг үндэслэн  хамтран дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү сургалт нь галт зэвсгийг бүртгэлжүүлэх,  галт зэвсэг ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бөгөөд сургалтанд хамрагдсан 105 иргэнд галт зэвсгийн гэрчилгээ олголоо.