• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2019-03-14
                                       ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Цагдаагийн ерөнхий газар, Гаалын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд Гаалийн ерөнхий газрын 47 гаалийн улсын байцаагч нар тус төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт  энэ оны 03 дугаар сарын 13-ны өдөр “ Галт зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглах, хадгалах, хамгаалах үеийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтанд хамрагдлаа.

Сургалтаар гаалийн улсын байцаагч нарт “Төрийн алба хаагчийн ёс зүйн хэмжээ, баримтлах зарчим”, “Зөрчил гаргагчтай харьцах үедээ аюулгүй байдлаа хангах”, “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглах, хадгалах, хамгаалах тухай ойлголт”, “Цэргийн хэргийн мэдлэг” зэрэг сургалтуудыг орж буудлагын дадлага хийн Нарстай дах хээрийн сургалтын хэсгийн буудлагын полигонд буудлага үйлдэв.

Сургалтын дараа төвийн үйл ажиллагаатай танилцан албаны нохойн үзүүлэх тоглолтыг үзэж сонирхон, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон.