• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ШИНЖЭЭЧ НАР АТТЕСТАТЧИЛЛЫН ШАЛГАЛТ ӨГЛӨӨ

2019-05-04
 ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ШИНЖЭЭЧ НАР АТТЕСТАТЧИЛЛЫН ШАЛГАЛТ ӨГЛӨӨ

Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  хамтын ажиллагааны хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв дээр шинжээч нарын аттестатчиллын шалгалтыг авлаа.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2018 оны А/140 дүгээр тушаалаар батлагдсан  “Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтныг аттестатчилах журам”-ын хэрэгжилтийг хангах, Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэдлэг мэргэжлийн түвшинг 5 жилд 1 удаа үнэлж, дүгнэх зорилготой шалгалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институттэй хамтран энэ оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус төвийн сургалтын материаллаг бааз, хэргийн газрын хиймэл дүрийн 8 орчинг ашиглан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 23 шинжээчийг хамруулан амжилттай зохион байгууллаа.

Дээрх шалгалтыг Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтын захирал,  Хууль зүйн ухааны доктор Ph.D, цагдаагийн дэд хурандаа Б.Лхагвасүрэн, Шинжлэн магадлахуйн институтын тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор Ph.D, цагдаагийн хурандаа Ц.Гантулга, Шинжлэн магадлахуйн институтын тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор Ph.D, цагдаагийн хурандаа Т.Бямбаа нар шинжээч нарт гэмт хэргийн газраас эд мөрийн нотлох баримт илрүүлэх, бэхжүүлэх даалгавар өгч, шалгалтыг авсан байна.