“ДУГУЙТАЙ МОНГОЛ ” ҮНДЭСНИЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БОЛОХ “ТАЙВАНЬ БАЙК” ХХК –ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА..
“Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдралын зөв хэвшилд сургахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дугуйтай монгол” үндэсний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох “ТАЙВАНЬ БАЙК” ХХК –тай хамтран сургалт зохион байгуулж “ДУГУЙН СОЁЛ”-ын тухай ойлголтыг өгч, эрүүл мэндийн талаарх ойлголт, сэтгэхүйг өөрчилж, эм тариагаар бус эрүүл амьдралын хэв маягт суралцахын чухлыг алба хаагчдад сурталчиллаа.
Сургалтаар унадаг дугуйг өдөр тутмын хэрэглээ болгон хэвшүүлснээр эрүүл амьдралын утга учрыг мэдрэх, эдийн засаг болон цаг хугацааг хэмнэх ач холбогдол, хувийн болон ажлын байран дах стрессийг хэд дахин бууруулж болох, унадаг дугуйн бүтэц, төрөл, хэмжээ, тоноглол, хувцаслалт, унадаг дугуйгаар хэрхэн аюулгүй зорчих, дугуйтай монгол үндэсний төслийн талаархи тодорхой мэдлэгийг олгосон.
Сургалтын үеэр хүүхдийн болон насанд хүрэгчдийн ангиллын 7 төрлийн 10 гаруй унадаг дугуйн сурталчилгаа явагдсан.
Дугуй унаснаар хүний биеийн физиологид стресс, ядаргаа тайлагдаж, зүрх, уушигны ажиллагаа сайжирч, чихрийн шижин, цусны даралт нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, илүүдэл жингүй болж, хөл, гарын булчин чангарч сайжрах зэрэг өөрчлөлтүүд гардаг сэтгэл зүйн хувьд амьдралын буруу хэв маяг өөрчлөгдөж орчин тойрноо өөр нүдээр хардаг.
Мөн эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, машины зогсоолын талбай эзлэхгүй, орчин тойрондоо дуу чимээгүй зэрэг давуу талтай юм.
ДУГУЙ УНАХ НЬ БУСАД БҮХ ДАСГАЛЫН АДИЛ ЗҮРХИЙГ ФИТНЕСС ХИЙЛГЭЖ,
ВЕНИЙН СУДАСНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛДЭГ.