• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

Албаны нохойн сургалтын хэлтэс

 

 

            Мал эмнэлэг үржлийн хэсэг нь албаны нохойг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх,эмчилж эдгэрүүлэх , арчилгаа маллагаа тэжээлэг, эрүүл ахуйг хэвийн хэмжээнд байлгаж албаны бэлэн байдлыг хангуулж ажиллах үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

            Энэ үүднээс албаны нохойг  эрүүл мэндийн  үзлэг,  паразит цагаан хорхойн туулга,  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, экто паразитын угаалга, боловсруулалтад тодорхой үе шаттайгаар  хамруулж байна.

            Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12 өдрийн Б/180 тоот тушаалаар үржлийн хэсэг болон зохион байгуулагдаж, салбартаа анх удаа биеийн галбир цогц, дээд мэдрэлийн  үйл ажиллагааны хэв шинж, үүлдэрлэг чанар, албаны идэвх зэрэг нэгдмэл чанартай нохдыг сонгон авч шинжлэх ухааны үндэслэлтэй үржүүлэн албанд тэнцэх гөлөгнүүдийг бойжуулан дотоодын нөөц бололцоо  нөхөн хангалт хийн ажиллаж  байна.

 Тус хэсэг нь хэсгийн дарга бөгөөд малын их эмч 1, үржлийн зоотехникч 1, малын бага эмч 1, нохойн хоолны тогооч 1,нохойн маллагч 2, гөлгөн нохой маллагч 1 гэсэн орон  тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

            Сүүлийн 3 жилийн хугацаанд Герман овчарка, Дундад ази, Ротвейлер, Кавказ овчарка, Малиуна, Лаборадор, Дорнод европын овчарка  үүлддрийн үржлийн  эм нохдыг сонголт хийн  хээлтүүлэгт оруулж нийт 45 тооны гөлөг хүлээн авч эрүүл эсэн мэнд бойжуулан эрэл мөрдлөг, хар тамхи мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодис эрж хайх, харуул хамгаалалтын чиглэлээр  сургалтанд хамруулан төв орон нутгийн цагдаагийн газар хэлтэс, дотоодийн цэргийн анги салбаруудад хүлээлгэн өгөөд байна.

          Албаны нохой ашиглаж ижил төстөй үйл ажиллагаа явуулдаг ХХЕГ-ын албаны нохойн сургалтын төв, ГЕГ-ын эрэлч нохойн алба, ОБЕГ-ын эрэлч нохойн алба, ТТХГ-ын албаны нохойн тасаг зэрэг албадууд бидний жишгээр албаны нохойд үржил селекц хийж дотоод нөөц бололцоогоороо эрэлтээ хангах зорилт тавин ажиллаж байна.