Хээрийн сургалтын хэсэг
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 226 дугаар тушаалаар бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр татан буугдсан Дотоодын цэргийн 811 дүгээр тусгай салбарыг Сургалт, дадлагын төвийн бүтцэд шилжүүлж, Хээрийн сургалтын хэсгийг мөн оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс байгуулж үйл ажиллагаа явуулж байна.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/180 дугаартай тушаалаар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/24 дугаар тушаалаар тус тус Хээрийн сургалтын хэсэг байхаар шинэчлэн батлагдсаны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус хэсэг нь нийт 14 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хэсгийн дарга 1, мэргэжилтэн 1, цагдаа-жолооч 1, энгийн ажилтан 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.
Хээрийн сургалтын хэсэг нь цагдаагийн алба хаагчдын хээрийн дадлага, сургалт, галт зэвсэг, тусгай хэрэгслийн сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй.