ДҮҮРГҮҮД ДЭХ АЛБАНЫ НОХОЙН ЖИШИГ ҮҮРТЭЙ БОЛЛОО.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд дээр 24 цагаар нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэн, гэмт хэргийн газар дээр очиж гэмт этгээдийг халуун мөрөөр нь илрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг бөгөөд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд байрлах нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчилж байна.
Уг үүрүүдийг хэлтсүүдийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж буй албаны нохдын аюулгүй байдлыг ханган эрсдэлд өртүүлэхгүй байх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор АНУ-ын тусгай албадад ашиглагддаг зөөврийн үүрнээс санаа авч дотоод нөөц бололцоогоо ашиглан зохих стандартын дагуу хийж байгаа бөгөөд уг үүр нь нохой амьдрахад тохиромжтой, хөдөлгөөн хязгаарлахгүй, чийг дааж жиндэхгүй, жилийн 4 улиралд зөөвөрлөн шаардлагатай цаг байршилд тавин ашиглах боломжтойгоороо давуу талтай юм.