• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"GSDAM OG SHOW NOMADKRAFT CUP" ГЕРМАН ХОНЬЧ НОХОЙН ГӨЛГӨН НОХДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АЛБАНЫ НОХОД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

 

"Монголын герман хоньч нохойн холбоо"-ноос 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан "GSDAM OG SHOW NOMADKRAFT CUP" тэмцээний 6-9 сартай гөлгөн нохойн ангилалд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн үржлийн хэсэгт бойжиж буй "Мики", "Мустанг" дуудлагатай нохойтой оролцож, Герман хоньч нохойн үүлдэрлэг байдал, биеийн стандарт хэмжээ, өнгө үзэмж, арчилгаа, нийгэмшсэн байдал зэргийг харгалзан тус тэмцээний шүүгчдын баг Олон улсын спорт нохойн нормативын дагуу оноо өгч байр эзлүүлэхэд ангилал тус бүрдээ 2 дугаар байранд шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдсан амжилт үзүүллээ.