• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

"ГАЛТ ЗЭВСЭГ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХ ПРАКТИК” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-10-19

Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төв, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар хамтран  "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын галт зэвсэг, хийн буу, амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч хий болон бусад тусгай хэрэгсэл хэрэглэх практик” сэдэвт сургалтыг өнөөдөр /2019.10.18/ Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газартай хамтран зохион байгууллаа.

Энэхүү сургалтад анги байгууллага, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаа, дотоодын цэргийн 24 газар, хэлтсийн 50 алба хаагч хамрагдаж байна.

Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас цагдаагийн байгууллагын тусгай хэрэгслийн ойлголт, хэрэглэх үндэслэл журам, галт зэвсэг, хийн буу, амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч хий хэрэглэх, гав, бороохой болон хүлэг, ороох цамц буюу тусгай хэрэгслийг хэрхэн хэрэглэх талаарх сургалтыг практик дадлагатай хослуулан заалаа.