• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ДУНДГОВЬ АЙМАГТ ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХАМГААЛАХ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2019-11-15
ДУНДГОВЬ АЙМАГТ  ИРГЭНИЙ БОЛОН ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЗОРИУЛАЛТТАЙ ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ХАМГААЛАХ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/105 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу сургалтыг иргэдэд ойртуулж Дундговь аймагт  энэ оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд сургалт  зохион байгууллаа.

 

Батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу танхимийн болон дадлага сургуулилтын хичээл, сургалтыг явуулж, галт зэвсгийн бүтэц, аюулгүй ажиллагаа, сэтгэлзүйн бэлтгэлжилт, хадгалалт хамгаалалт, эмнэлгийн анхны тусламж, ашиглалтын талаарх мэдлэг, ур чадварыг олгож байгаагаараа онцлогтой бөгөөд иргэд ажил төрлийн байдлаас шалтгаалж тэр бүр Улаанбаатар хотод очиж сургалтанд хамрагдаж чадахгүй байгаа хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор тус аймгуудын  цагдаагийн газар, хэлтсүүдийн хүсэлтийг үндэслэн  хамтран дээрх сургалтыг зохион байгуулж байгаа юм.

Энэхүү сургалт нь галт зэвсгийг бүртгэлжүүлэх,галт зэвсэг ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бөгөөд сургалтанд  56 иргэнд галт зэвсгийн гэрчилгээ олголоо.