• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

СААТУУЛАХ БАЙРНЫ ЭМЧ НАРЫН УР ЧАДВАРЫГ АХИУЛАХАХАД ЧИГЛЭГДСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2019-11-16
СААТУУЛАХ БАЙРНЫ ЭМЧ НАРЫН УР ЧАДВАРЫГ АХИУЛАХАХАД ЧИГЛЭГДСЭН  СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/135 дугаар тушаалаар баталсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх “Эмчийн ёс зүй”, “Эмийн зохистой хэрэглээ”, “Амилуулах суурь болон лавшруулах тусламж” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран тус төвд энэ оны 11 дүгээр сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтыг  Улсын нэгдсэн төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Яаралтай тусламжийн төв зэрэг мэргэжлийн байгууллагуудын  сургагч багш нар удирдан явуулж, цагдаа, дотоодын цэргийн 27 анги, байгууллагын 50 алба хаагчид хамрагдлаа.

Сургалтад хамрагдсан алба хаагчид нь Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулдаг эмчлэх эрхийн гэрчилгээг сунгах 3-6 кредит цагийн сургалтын 2 кредит цагийг хангаж, эмчийн ёс зүйн хэм хэмжээ, эмийн зохистой хэрэглээ болон өвчтөний зовиур, гэнэтийн осол гэмтлийн үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цус алдан, шархдаж гэмтсэн шокийн үеийн комыг ялгах, эрсдэлтэй өвчтөнүүдийг хэрхэн таних талаарх мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

Цаашид Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулах, алба хаагчдын эмчлэх эрхийн гэрчилгээг сунгуулах, тэдний ажлын идэвх санаачилга, бүтээмжийг нэмэгдүүлэх, байгууллагын эрүүл ахуйг хангах, алба хаагч, ажилтан, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй зөв, оновчтой хүргэхээр төлөвлөж байна.