• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

ХЭРЭГТНИЙ ХАЛУУН МӨРӨӨР МӨШГӨДӨГ Х.БАРЬМИД, МАК ХОЁР

2019-11-20
ХЭРЭГТНИЙ ХАЛУУН МӨРӨӨР МӨШГӨДӨГ Х.БАРЬМИД, МАК ХОЁР

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хашаанд зоригт Русланы сүрлэг хөшөө байрладаг. Тэр бол Монголын цагдаагийн байгууллагын Эрэлч нохойн албанд 10 жил зүтгэсэн орос овчарка. Түүний эзэн, цагдаагийн дэд хурандаа Г.Нэргүй нохойн анхны төлөөлөгчийн нэг байсан бөгөөд тэдний байгуулсан гавьяа энэ албанд домог болон түгсний илрэл нь уг хөшөө аж. 1974 онд Г.Нэргүй нарын 10 залуу ЗХУ-ын Ростовын Дон хотын Дотоод явдлын яамны Эрэлч нохойн албаны төвд суралцжээ. Тухайн үед Русланыг эрэлч нохой болгон сургаж, хүмүүжүүлэхийг багш нь түүнд даалгаснаар ирээдүйн баатартайгаа танилцаж байж. Дэд хурандаа Г.Нэргүй, түүний үнэнч нөхөр Руслан хоёр цагдаагийн албанд 10 жил зүтгэхдээ дуулиан, шуугиантай 130 гаруй хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн гэдэг. Ингэхдээ тэр хоёр олон ч бартаа саадтай тулгарсны нэг нь 1979 он. Руслан муу хүмүүсийг хөөж, илрүүлэх явцдаа дээрэмчдэд олон удаа хутгалуулж, хүнд бэртжээ. Биедээ эмч ч ойртуулахгүй архирч, гасалж байхад нь Г.Нэргүй аргаа барахдаа нохойнхоо хүзүүн дэх есөн см орчим шархыг өөрөө оёсныг гэрчлэх баримт хадгалагдан үлдсэн байдаг.

Энэ бүхнийг дурссан нь учиртай. Монголд Эрэлч нохойн алба үүссэний 75 жилийн ой энэ сард тохиож буй юм байна. Түүхэн он жилүүдэд тод мөрөө үлдээсэн Г.Нэргүй, Руслан хоёрыг нийтлэлдээ дурдахыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийнхөн биднээс хүссэний дагуу ийнхүү тоймлов. Эрхэм хүмүүн, цагдаагийн дэд хурандаа Г.Нэргүй 2016 онд таалал төгсөж, Русланы хөшөөг ч мөн онд босгожээ.

Одоо ч түүн шиг шижигнэсэн залуус энэ албанд зүтгэж, домогт Руслан шиг эрэлхэг зоригтой, эрэлч ноход хамтран үүрэг гүйцэтгэсээр байна. Тэдний төлөөлөл болсон, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, ахлагч Хүрэлбаатарын Барьмид, эрэлхэг Мак хоёр юм. Илрүүлсэн хэргийн тоогоороо тэд сүүлийн гурван жил албаныхнаа тэргүүлж яваа аж. Тэдний ажлын өдөр хэрхэн өнгөрдгийг өнгөрсөн пүрэв, баасан гарагт сурвалжилснаа хүргэе.

Аравдугаар сарын 31. 09.00 цаг.Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийнхэн бүрэлдэхүүнээрээ өглөөний шуурхай гэх хуралдаа суув. Хуваарийн дагуу өнгөрсөн шөнө жижүүрт гарсан нохойн төлөөлөгч нар дүүрэгт гарсан хэргүүдийнхээ талаар мэдээллээ. Албаны нохой сургалтын хэлтэс 39 хүнтэй, хэлтсийн дарга, ахлах дасгалжуулагч, үнэрийн лабораторийн эрхлэгч, мал эмнэлэг, үржлийн хэсгийн дарга, их, бага эмч, 16 төлөөлөгч, дөрвөн ажилчинтай. Ахлах дасгалжуулагч, ахмад Г.Энхжаргал “Нохойн төлөөлөгч нарыг 2016 оноос офицер цолтой болгосон. Өмнө нь бүгд ахлагч байхад эргүүлийн болон замын цагдаа нартай ажил үүрэг, цалин нь ижил хэрнээ давхар амьтан сургаж, малладаг. Өөрөөр хэлбэл, хүнд нөхцөлд ажилладаг байв. Харин өдгөө төлөөлөгч нарыг цагдаагаас нэг шатлал дээгүүр болгож, цалин, урамшууллыг нь ч нэмсэн. Манай 16 төлөөлөгчийн хоёр нь ахлагч цолтой. Түүний нэг нь Х.Барьмид. 2012 онд нохойн төлөөлөгчийн курс дүүргээд, эндээ ажиллаж байна. Албаны нохойг сургаж, гэмт хэргийн газарт ашиглах, дадал чадварыг эзэмшүүлэх сургалтыг зургаан сарын хугацаанд удирдан явуулдаг. Манайх үржлийн хэсэгтээ гөлөг бойжуулж, хоёр сартайгаас нь алба хаагчдадаа өгөөд явуулчихдаг. Ингэж нохойтой харилцаж, дасгана. Сайн тэжээснийг нь тодорхой хэмжээнд урамшуулдаг” гэсэн юм.

10.00 цаг.Х.Барьмид Макийг үүрнээс нь гаргаж, хэсэг зугаалуулж, тоглов. Нохойтойгоо байхдаа өдөрт хамгийн их хэлдэг түүний үг нь “Бос, суу, хэвт, мөлх, зогс”. Эрүүгийн болон замын цагдаагийн бусад ажилтан 24 цагт жижүүрт гараад хоёр хоног амардаг бол нохойн төлөөлөгч нар нэг өдөр нь сургуулилалттай байдаг аж. Х.Барьмид нохойгоо хөтөлсөөр сургалтын бааз бүхий хашаанд оров. Үүнийг хэрэглэлтэй харьцах буюу нохойгоо эхлээд суулгаж, харайлгаад, мөлхүүлэх зэрэг дасгал хийлгэдэг юм билээ. Дараа нь дүүжин дээгүүр явуулан, дахин харайлгаад, буцаад мөлхүүлэх зэргээр шатан дээгүүр өгсөж, уруудуулав. Нохой шатаар өгсдөг ч буцаад бууж чаддаггүй гэнэ. Сургалтаар үүнийг заадаг аж. Эдгээр үйлдлийг хэсэг давтуулаад “Суу, бос, хэвт” гэх мэт ерөнхий дасгал эхлэв.

Манай хоёр хамтдаа үүрэг гүйцэтгээд жил болж буй юм байна. Дээр дурдсанчлан Х.Барьмид Мактайгаа сүүлийн гурван жил ажлын үзүүлэлтээрээ алба хаагчдаа тэргүүлсэн гэдэг нь ийм учиртай аж. Тэрбээр “Би Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрж, өссөн. Одоо 27 настай. Айлын том, хоёр дүүтэй. Манай нэг дүү надаас том цолтой, цэргийн дэд хурандаа (инээв). Нөгөө дүү минь бас цагдаа. Одоогоор ээж, аавтайгаа амьдардаг. Би их сургуулиа төгсөж амжаагүй, цэргээс халагдаад шууд цагдаа болсон учир офицер цолоо авч амжаагүй л явна. Гэхдээ эрх зүйн мэдлэгээ сайжруулах чиглэлээр оройгоор сурч байгаа. Цол гэхээсээ ажилдаа илүү туршлагажиж, амжилт гаргахыг хичээсэн. 2012 оноос хойш энэ албанд долоон жил зүтгэхдээ том Мактайгаа 60 гаруй гэмт хэрэг илрүүлсэн. Тэр минь миний анхны нохой байсан юм. Насны эрхээр өнгөрсөн. Мактайгаа зургаан жил хамт үүрэг гүйцэтгэхдээ төрөл бүрийн хэрэг илрүүлсэн дээ. Миний Мак дөлгөөн мөртлөө заасан дасгалуудыг дорхноо сурдаг. Би давтан сургалт бараг хийдэггүй байсан. Рефлексээрээ дасгалуудаа хийчихдэг, их ухаантай байж билээ. Бид хоёр нэг удаа 60 сая төгрөгийн үнэтэй хөөрөг алдагдсан хэргийн газарт ажилласан юм. Эзнээс нь үнэр авхуулаад, хайлгатал Мак хувцасны өлгүүрээс, хулгайчийн халааснаас хөөргийг тэр дор нь зуугаад гаргаад ирлээ. Эзэн нь бид хоёрт маш их баярлаж, надад “iphone” загварын гар утас бэлэглэх гэхэд би аваагүй. Бидний үүрэг учраас. Хэрэг илрүүлэх бүртээ л Макаараа маш их бахархдаг сан. Харин би жижиг Мактайгаа нөхөрлөөд хэдийн жил болжээ. Одоогоор бид 10 гаруй хэрэг илрүүлээд байна” хэмээн нүүрэндээ мишээл тодруулан ярьсан.

11.00 цаг. Х.Барьмид Мактайгаа давтан сургуулилалт байнга хийдэг аж. Учир нь тэр дасгалаа бие даан хийх хэмжээнд хараахан хүрээгүй. Үнэрч нохдыг төлөөлөгч нарт ахлах дасгалжуулагч нь сонгож өгөхдөө хоёулангийнх нь биеийн өндөр, зан чанар зэргийг харгалздаг байна. Х.Барьмид анх нохойгоо их голжээ. Заасан дасгал, сургуулилалтыг нь хүлээж авахгүй, зөрүүдлээд байхаар арга ч үгүй биз. Бас том Макийгаа санаж, түүнтэй харьцуулна. Гэхдээ өдөр хоног өнгөрөх тусам тэд хоёр биедээ ижилдэн дасаж, Х.Барьмид ч нохойнхоо ур чадварыг сайжруулж чаджээ. “Миний Мак ааштай, догшин талдаа. Хажуу нохойгоо боорлох гэнэ. Тэгэхээр нь ерөнхий дасгалуудаар л хүмүүжүүлнэ дээ. Угаасаа ч албанд, тэр дундаа эрлийн чиглэлээр үүрэг гүйцэтгэх нохой номхон дөлгөөн байх боломжгүй. Тийм нохой ч сонгодоггүй. Мак немц үүлдрийнх, албаны бүх төрөлд ашиглах боломжтой. Овчарка зоригтой, тэвчээртэй, үнэрлэх, сонсох чадвар нь бусдаасаа маш сайн, сургахад ч хялбар. Би нохойн төлөөлөгч болоод удаагүй байхдаа Макийгаа тавьж чаддаггүй, нөгөөх чинь хүн рүү дайраад балладаг байлаа. Сайн багш нар, дасгалжуулагчийнхаа ачаар суралцаж л явна” хэмээн манай төлөөлөгч ярилаа.

Үдийн хоолны цаг болтол Макийг зохиомол орчинд мөрдлөг, сонгон олох, самнан нэгжих дасгал хийлгэв. Ингэхдээ сургалтын бааз дахь тусгай бэлдсэн автобус, вагон зэрэгт эд, зүйл нуун, эзнийнх нь малгай, бээлий зэргээс үнэр авхуулж, хайлгана. Эдгээр дасгалыг өдөрт хоёр удаа давтан хийлгэдэг аж. Төлөөлөгч нар сургалтын үеэр хазуулж, ноцуулах нь бий. Харин энэ жилээс тэднийг ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлтэй болгожээ. Албаны ноход сургуулилалтаас гадна шөнө, өдөргүй дуудлагад явдаг учраас их стресстэй байдаг гэнэ. Тэр хэрээр асаргаа, сувилгаа шаардана. Тухайлбал, тэдэнд жилд нэг удаа галзуугийн вакцин хийж, улирал бүр туулга өгч, шимэгчдээс ангижруулна. Усанд оруулж, хооллож, ундлахаас эхлээд ажил нь мунддаггүй аж. Төлөөлөгч нарыг ээлжийн амралт авсан хойгуур зарим нь эзнээ санаж, хоол унд идэхгүй зовоодог гэсэн. Тиймээс төлөөлөгч нар хол явах, эсвэл амрах болбол ямар нэгэн хувцас, эд хэрэглэлээ үүрэнд нь орхидог байна. “Нохой сургаж, дасгана гэдэг нарийн шинжлэх ухаан” гэдгийг албаныхан хэлнэ лээ. Харин 21 аймаг тус бүр нохойн нэг төлөөлөгчтэй. Тэднээс өөр нохойг нь малладаг хүн байхгүй тул амрах ч эрхгүй аж.

12.00 цаг. Цэрэг армийнхнаас бусад хүчний байгууллага ажилтнуудын хоолгүй, 24 цагийн дуудлагатай үед нь л 5000 төгрөгийн талон өгдөг юм байна. “Бид ч гайгүй ээ, ахлах дасгалжуулагчийг жижүүрт гардаг байхад 600 төгрөгийн хоолны нормтой байсан” хэмээн Х.Барьмид өгүүлсэн. Төлөөлөгч, ажилтнуудыг гарч хооллох үеэр Албаны нохой сургалтын хэлтсийн дарга Ө.Энхтайвантай ярилцав. Тэрбээр “Монголд албаны нохойг гаршуулсан түүх дэлхийн II дайны үеэс эхлэлтэй. ЗХУ улс немц үүлдрийн нохойг 1930-1940 онд селекцийн аргаар “гаргаж авсан” түүхтэй. Тухайн үед Оросын армид 70 мянган нохойг албанд ашиглаж байсан гэдэг. Тодруулбал, тэднийг харуул хамгаалалт, байлдааны талбарт тэсрэх бөмбөг хайх, ойд нуугдсан тагнуулуудыг эрэн сурвалжлах, хайх чиглэлээр ашиглаж байж. Энэ мэтчилэн нохойг цэрэг, цагдаагийн байгууллагад болон дайны үед ашиглахад үр дүнтэй байсан тул манайх 1944 онд Эрэлч нохойн групп байгуулсан юм билээ. Үүнээс өмнө нь буюу Халх голын дайны үеэр орос нохдыг албанд зүтгүүлж байсан түүх ч бий. Монголд албаны нохой сургаж, ашиглаж ирсэн 75 жилийн түүхэнд хөгжлийн хамгийн оргил үе нь 1980-1990 он байлаа. Эдгээр онд Төв аймгийн Лүн суманд, Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэргэд Албаны нохойн сургууль байгуулж, тэнд бэлдсэн нохдыг төрийн тусгай, зэвсэгт хүчин, онцгой байдал, хилийн цэрэг, иргэний нисэх, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, гааль, цагдаагийн байгууллагад хуваарилж, ашиглуулдаг байсан. Харамсалтай нь, 1990 оноос нохойн сургуулийг хааж, дээрх байгууллагууд тус бүртээ энэ албыг хөгжүүлж ирсэн. Хамгийн сүүлд хоёр жилийн өмнө ОБЕГ-ынхан сураггүй бологсдыг эрж хайхад нохой ашиглах нь үр дүнтэй гэж үзээд ийм алба байгуулсан. Ой самнах, уул, хадаар бэдрэхэд хугацаа, хүн хүч их зарцуулдаг. Энэ бүхнийг хэмнэх арга нь эрэлч нохой ашиглах” гэсэн юм.

Хэдийгээр сургалтын суурь бааз нь эднийд хэвээрээ ч хамгийн сүүлд 1987 онд ОХУ-д нохойн сургуулийг хэдхэн хүн дүүргээд, боловсон хүчин тасарчээ. Нохой сургагч гэсэн албан ёсны мэргэжил үгүй болсон гэсэн үг. Нохой үнэрлэх чадвараараа хүнээс сая дахин илүү чадвартай, түүнийг орлох багажийг дэлхийд бүтээж чадаагүй тул дэлхий нийтэд эрэлч нохдыг өндөр түвшинд сургадаг байна. Харин манайд курсээр л тусгай мэдлэг олгодог аж. Эрэлч ноход таван метрийн гүн дэх цогцсыг олдог байхад ямар ч металл хайгч, төхөөрөмжөөр үүнийг илрүүлэх боломжгүйг Х.Барьмид хэлсэн.

15.00 цаг. Үдийн хоолны дараа төлөөлөгч нар нохойтойгоо давтан сургуулилалт хийснээр албанаасаа буудаг. Х.Барьмид Макт гурван сарын турш ерөнхий дасгалуудыг нь заагаад, өнгөрсөн дөрөвдүгээр сараас жижүүрт гарч эхэлжээ. Зургадугаар сард ээлжийн амралттай байсан гэхэд өдгөө 10 хэрэг илрүүлээд байгаа нь чамгүй үзүүлэлт аж. Нохойг сайн сургасны хүчинд дадал хэвшил суудаг. Х.Барьмид, Мак хоёрын илрүүлсэн 10-аад хэргийн олонх нь эрлийн чиглэлийнх. Нохойг голдуу мөрдлөг, сонгон олох, үнэр харьцуулан самнан, нэгжүүлэх, эрэн хайх чиглэлээр ашигладаг юм байна. Манай төлөөлөгч “Би нохойдоо аль болох гар хүрэхгүй сургахыг хичээдэг. Буруу үйлдэл хийж, хэрэг тарихад нь зандрах тохиолдол гарна. Макт голчлон мөрдөх, самнан нэгжих чадварыг суулгахад анхаардаг. Учир нь миний Мак мөрдөхдөө сайн. Бид хоёр хэргийн газар ажиллаад удаагүй байлаа. Орон байрны хулгайн хэрэгт дуудагдаад, эхэндээ нохойдоо итгэхгүй, бага зэрэг эмээсэн. Байшингийн цонхоор хулгайч нэвтэрч, айлын үнэ бүхий эд зүйлс авсан байв. Хэргийн газраас арзгар ултай гутлын мөр олж, үнэрлүүлэхэд миний нохой мөр алдаагүй, хулгайчийг үйлдэл дээр нь илрүүлсэн. Хэргийн газраас 400 метрийн зайтай, гэртээ байж билээ. Үнэрч ноход цагдаа нарыг мэддэг гээд бод. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд өдөр бүр 5-6 хүн дуудлагад явна. Тэдэн дундаас хулгайч, гэмт хэрэгтний үнэрийг ялгаж, олдог гэхээр үнэхээр гайхалтай. Мөр алдуулахгүй, дунд нь амраагаад, үнэрээ сэргээгээд явахад гурван км газрыг ч алдахгүй мөшгөнө. Гэхдээ байнга үнэрлэж явдаг болохоор их ядардаг. Ялангуяа өгсүүр газар, уул, хадаар бол амархан туйлдана” гэв. Мөн түүний хэлснээр хүн хулгай хийх, эсвэл ямар нэгэн хэрэг тарихдаа айж, сандардаг. Тэгэхэд биеэс нь нэгэн төрлийн бодис ялгардгийг хүмүүс мэддэггүй. Нохой хулгайчийг биднээс ялгаж, таньдаг чадвар нь үүнтэй холбоотой аж. Хүн энгийн буюу тайван байхад биеэс нь ялгардаг үнэр хэзээ ч давтагддаггүй гэнэ. Харин хулгай, бусад гэмт хэрэг хийж буй хүний үнэр давтагддаг байх нь. Айсан хүнийг нохой хүртэл анддаггүй гэдэг дээ.

Нохойг албанд ашиглаж, хэрэг илрүүлэх хэмжээнд хүртэл сургахад төлөөлөгчөөс өндөр ур чадвар шаардах нь мэдээж. Албаны нохойн сургалтын төвийнхөн долоон үүлдрийн 70 орчим нохойг хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодис илрүүлэх, эрэл, харуул хамгаалалтын чиглэлээр сургаж байна. 21 аймгийн төлөөлөгчийг мөн энд бэлдэж, нохойгоор хангадаг гэсэн. Хэргийн газарт төлөөлөгч 90 хувийн үүрэг гүйцэтгэхэд бүрэн сургасан нохой үлдсэн ажлыг амжуулдаг байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн ажлыг хөнгөвчлөх, хэрэг илрүүлэлтийг сайжруулах, хугацаа, хөрөнгө хэмнэх зорилгоор нохой ашигладаг гэсэн үг. Тэдэнд стандартын шаардлага хангасан, аминдэмээр баялаг бэлэн хоол өгнө. Нохойн үүр, хороог цэвэрлэж, малладаг тусдаа ажилчинтай.

Ахлах дасгалжуулагч Г.Энхжаргал “Эрүүгийн цагдаагийн алба гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг бол мөрдөн байцаах нь гарсан гэмт хэрэг, зөрчлийг бүртгэдэг хэрнээ орон тоо олонтой. Гэтэл манайд улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэдэг нохойн 37 төлөөлөгч л бий. Нийслэлд ажилладаг нохойн төлөөлөгч нар офицер цолтой болчихсон. Гэтэл орон нутгийнх ахлагч хэвээрээ, цалин нь ч бага. Цагдаагийн бусад алба хаагчийг бодвол ажил, үүрэг нь илүү, ачаалал ихтэй. Амьтан сургаж, гэмт хэргийн газар ашиглахад орон нутагт хүндрэлтэй байна. Ажлын байрандаа тогтохгүй, залхах, цаашлаад хүний нөөцийн хомсдолд орох аюул нүүрлэсэн. Үүнийг холбогдох албаныхан анхааралдаа авна гэж найдъя. Хэдийгээр манай алба хүн хүч цөөн ч сайн ажилласаар ирсэн. Улсын хэмжээнд 2017 онд 100 гаруй хэрэг илрүүлж байсан бол 21 аймгийг төлөөлөгч, нохойтой болгосноор өнгөрсөн онд энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэж, 237 болсон. Нийслэлд жилд 60 гаруй хэрэг илрүүлдэг байсан бол өдгөө 100 хол давж байна. Манай төлөөлөгчид Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэдэг” гэлээ.

Нохойг зургаан сартайгаас нь албанд сургадаг. Гэхдээ бүгд албаных болдоггүй аж. Ямар үүлдрийнхийг хар тамхины чиглэлээр сургах, алиныг нь тэсэрч дэлбэрэх, эсвэл эрэн хайх албанд зүтгүүлэх вэ гэдгээ сонгоно. Сургалтын батлагдсан хугацаатай, эрлийн сургуулилалт гэхэд олон талын дадал, чадварыг нохойд эзэмшүүлэх тул багадаа зургаан сар шаардлагатай. Дадал суулгахад энэ хугацааг ч бага гэж үздэг байна. Хар тамхи, тэсэрч дэлбэрэх бодисын чиглэлийнхийг бол гурван сар сургадаг. Олон дадал эзэмшүүлэхгүй, дагнадаг болохоор. Тиймдээ ч курс төгссөн нохойг бүрэн сургалттай гэж үздэггүй гэсэн. Сургах хугацаанд нь ерөнхий мэдлэг л олгож амждаг гэх үү дээ. Ур чадвар эзэмшүүлэхийн тулд л байнга давтан сургуулилалт хийдэг. Нэг ёсондоо төлөөлөгч нараас уйгагүй хөдөлмөр шаарддаг юм билээ.

Арваннэгдүгээр сарын 1. 08.00 цаг. Манай төлөөлөгч Х.Барьмид хуваарийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст жижүүр хүлээлцэв. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн (5-6 хүн) ээлжээ солилцож, рапортод суулаа. Өмнөх өдөр гарсан хэргүүдэд эрүүгийн төлөөлөгч ингэж ажиллалаа, шинжээч ийм үүрэгтэй оролцсон. Албанд нохойг хэдэн удаа ашигласан, жолооч нэг дуудлагад хэдий хугацаа зарцуулсан зэргийг танилцуулдаг юм байна. Аравдугаар сарын 31-нээс энэ сарын 1 хүртэл тус хэлтсийнхэн найман дуудлагатай өнжжээ. Хүн нас барсан хоёр, угаартсан нэг, хулгайн дөрөв, хүчингийн нэг хэрэг гарсан аж. 24 цагт дунджаар 7-9, заримдаа 10 гаруй гэмт хэргийн дуудлагаар ажилладаг гэнэ. Дүүрэгт хар тамхинаас бусад хулгай, хүн амь, хүчин зэрэг гэмт хэрэгт нохой ашигладаг. Харин хар тамхитай тэмцэх газраас дуудлага ирсэн даруйд Албаны нохойн сургалтын төвөөс бэлтгэгдсэн төлөөлөгч нар нохдоо авч явдаг гэнэ.

09.30 цаг. XXVI хороонд хүн нас барсан гэх анхны дуудлага ирэв. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд дүүргийн Цагдаагийн хэлтсээс мөрдөн байцаагч, ЭЦА-наас эрүүгийн төлөөлөгч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч, Албаны нохой сургалтын төвөөс Х.Барьмид, жолооч нар багтав.

Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт 09.50 цагт очиход гэрт 33 настай эмэгтэй орон дээрээ нас барсан байдалтай байв. Албаныхан үзлэг, шинжилгээ хийж, зураг авч дууссаны дара талийгаачийг архины хордлогоор нас барсныг урьдчилсан байдлаар тогтоолоо. Тэрбээр өсвөр насны нэг хүүхэдтэй, айлын хашаа түрээсэлж амьдардаг байж. Хашааных нь айлын хүн болсон явдлыг мэдэж, хүүхдээр нь дуудлага өгүүлсэн нь энэ аж. Хохирогч эмэгтэйн амьжиргааны түвшин тааруу, нөхрөөсөө салсан, сэтгэл санааны хямралаасаа болж үе үе архи уудаг байсныг мэдүүлэг өгсөн хүмүүс хэлжээ. Сүүлийн 2-3 хоног бор дарс хэтрүүлэн хэрэглэснийг нь батлах архины шил, хувинд шар ногооноор бөөлжсөн зэргээс нь шалтгаалаад цагдаагийн байгууллагынхан дээрх дүгнэлтэд хүрсэн бололтой. Хэргийн газрын үзлэгээр уг хэрэгт гаднын нөлөөгүй гэж үзээд Макийг албанд ашиглаагүй. Үзлэгийг 10.30 цагт дуусгаж, цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэж өгсөн.

0.40 цаг. XXVI хорооны нутаг дэвсгэр, нэгэн барилга дээрээс хятад иргэн уналаа гэх дараагийн дуудлага удаа ч үгүй ирсэн. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн 11.00 цагт хэргийн газарт очиход гурван давхар хүртэл барьсан орон сууцын барилга байв. Хохирогчийг Түргэн тусламжийн төвийнхөн ГССҮТ-д хүргэхээр авч явжээ. Бүрэлдэхүүн үзлэг хийхдээ ярилцаж, хохирогчийг хаанаас унасныг нь тогтоохын тулд албаны нохой ашиглах боллоо. Ингээд Макийг хүн унасан гэх газраас үнэр авхуулж, мөшгүүлэхэд манай баатар осол гарсан хэсгийг төвөггүй олов. Тус барилгын хоёрдугаар давхрын зүүн жигүүрээс хохирогч унасныг хугацаа алдалгүй ийнхүү тогтоосон.

13.00 цаг. Түгжирч явсаар жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ГССҮТ-д ирэв. Хохирогчоос мэдүүлэг, тайлбар авахад гурван хавирга нь хугарч, түнх мултарсан тул эмнэлэгт иржээ. Цаг алдалгүй тусламж авсан учир биеийн байдал нь тогтворжсон гэнэ. Ажилчин хамгаалах бүсээ зүүгээгүйгээс уг осол гарсныг урьдчилсан байдлаар тогтоолоо.

15.00 цаг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд бүрэлдэхүүн ажиллаж, архины хордлогоор нас барсан гэх эмэгтэйн цогцост гаднын үзлэг хийсэн. Биед нь ил шарх, сорви байгаа, эсэхийг нягталлаа. Түүнчлэн зодуулсан, хүчиндүүлсэн ул мөр байж болзошгүйг дахин дахин шалгадаг юм байна. Ямартай ч албаныхны мэдүүлснээр гаднын ямар нэгэн нөлөө илрээгүй аж. Х.Барьмид “Сүүлийн үед амиа хорлох, ялангуяа өндрөөс үсрэх тохиолдол ихсэж байгаа нь харамсалтай. Нэг нэртэй, баяны хүүхэд 13 давхраас унаж, амиа хорлодог өдөр миний энэ албанд зүтгэснээс хойших хамгийн хүнд, хэцүү үе байсан. Тэр шөнө найман дуудлагаар ажиллахад бүгд хүн нас барсан хэрэг байж билээ. Дундуур нь нэг ч өөр дуудлага ирээгүй. Буудалд өөрийгөө буудсан л гэнэ. Хүүхдээ гудамжинд хаясан, амиа хорлосон, архины хордлогоор, муу усны цооногоос хоёр цогцос олсон гэх зэргээр аймшигтай. Хүн нас барах хамгийн хэцүү. Тэр тусмаа хүүхдээ гудамжинд хаячихсан, түүнийг нь нохой зуугаад явж байсан нь цагдаа нарт маш хүнд тусаж, бүгд цочирдож билээ. Том хүүхэд байсанд тэгж их эмзэглэсэн байх. “Орон сууцын зургаан давхраас эрэгтэй, эмэгтэй хоёр үсрэх гэж байна” гэх дуудлагын дагуу жолоочтойгоо очоод, тэднийг аварч байснаа бодоход бас сайхан л байдаг. Хосууд хоорондоо муудалцаад, хамт амиа хорлох гэж байсан юм билээ” хэмээн ярьсан.

17.00 цаг. Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн Цагдаагийн I хэлтэст ирцгээв. Тэд өглөөнөөс хойш амрах ч сөхөөгүй гүйцгээсэн. Дуудлага ч хэсэг намжиж, 20.30 цагт XIV хорооны орон сууцын нэгэн хорооллын хоёр айлын хаалгыг хөшсөн, 22.53 цагт мөн тус хороонд 15-тай охиныг 64 настай хүн хүчирхийлэхийг завдсан гэсэн дуудлага ирэв. Х.Барьмидаас сүүлчийн хэргийн талаар тодруулахад “Хүчирхийлэл үйлдэхийг завдсан 64 настай иргэн зээ охинтойгоо амьдардаг. Өвөө нь архины хамааралтай болсноор охин нь айж эмээхдээ найзыгаа хань бараа татдаг байж. Гэтэл өвгөн зээ охиныхоо найзыг өмнө нь 2-3 удаа эмзэг эрхтэнд хүрэх, илж таалах зэргээр бэлгийн дарамт үзүүлж байсныг хохирогч мэдүүлсэн. Найзаасаа ичээд, хэлээгүй нуусан юм билээ. Хамгийн сүүлд оролдоход нь зээ охин нь мэдэж, дуудлага өгчээ. Хоёр охины аав, ээж гадаадад ажилладаг, хараа хяналт сул байдаг бололтой. Эл хэргийг Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн, хохирогчийн мэдүүлгээр хэргийг шийдэх байх” гэлээ. Үүнээс гадна төрсөн охиноо хүчирхийлсэн, хулгайн гэмт хэргийн халуун мөрөөр Х.Барьмид, Мак хоёр орж, үүргээ сайн гүйцэтгэжээ.